Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ авах болсныг Ерөнхийлөгч хэллээ.
Ингэснээр гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох боломж бүрдэхийг хэлэв.
Ялангуяа газар тариалан, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэгч нарын байнга хүсдэг бага хүүтэй, урт хугацаатай зээл авах, татварын бодлогоор дэмжих, малын халдварт болон гоц халдварт өвчингүй бүс нутаг болох зэргийг энэ хүрээнд үе шаттай шийдвэрлэхээр болсныг тэмдэглэв.
Үүний тулд төр, засаг, хувийн хэвшил бүх шатанд хамтран зүтгэхийн зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг уриаллаа.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж, бусдыгаа манлайлан оролцохоо “Очирдагинас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин хэлэв.
Мөн “Витафит групп”-ийн захирал С.Болорсайхан “Хүнсний хувьсгалын хүрээнд бид үйл ажиллагаагаа өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгохоор төлөвлөсөн” гэлээ.
“Витафит Милк” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мөнхжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлбэл зардал буурна. Ингэснээр хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ” гэж үздэгээ хэлэв.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, урт хугацаатай, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байвал дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын хэмжээгээ нэмэх бүрэн боломжтой гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна.
Мөн цар тахлын үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэн нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урамшуулах зэрэгт томоохон дэмжлэг болсон тухай ярилаа.
“Очирдагинас” ХХК 50 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн 30-35 хувийг хангадаг.
“Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангадаг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
