Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Үүр, Зэлтэр, Балж, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Улз гол Баян-Уул сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
8 дугаар сарын гол мөрний сарын дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулвал Сэлэнгэ, Орхон голуудын нийт уртын дагууд, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Онон, Хэрлэн, Балж Алтайн нуруунаас эх авах Ховд, Буянт, Турган, Сагсай зэрэг голууд тухайн сарын олон жилийн дунджаас 5-55 см ахиу байх бол Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд Хангайн нурууны ар, өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир Чигэстэй, Богд, Яруу, Завхан, Түй, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голуудын хувьд олон жилийн дунджийн орчим буюу, дунджаас 5-30 см бага байх төлөвтэй байна.
Хэдийгээр зарим томоохон гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджийн орчим, түүнээс бага байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.
Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байж хуурай сайр, гуу жалганы ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй Онцгойлон анхааруулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
