Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан билээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь энэ өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудтайгаа баярын хурлаа олон сайхан мэдээтэй, ололт амжилт ихтэй тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олондоо болон нийт МУ-ийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт та бүхэндээ Эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе. Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна. УНТЭ-ийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба Нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд
нийт ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрын дэмжлэгийн хөтөлбөр зарлахаар болсоныг дуулгахад таатай байна. Үүнд 30 сая төгрөгийг 30 ажилтанд өгч, ХХБ-ын ипотекийн 6% зээлд хамруулахаар болсон бөгөөд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулна.
Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийнх нь эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцлож байв.
Энэ удаагийн баярын хурлаар олон эмч мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол улсын төрийн одон болон салбарын шагналуудаар шагнагдлаа. Үүнд:
• Алтан гадас одонгоор УНТЭ-ийн Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй хангамж түгээлтийн албаны жолооч Х.Батготов, Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч П.Наранцэцэг, Урологи, андрологийн төвийн ахмад сувилагч С. Лхагважав
• Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 7 ажилтан,
• Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 13 ажилтан
• Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 1
• Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүндэт тэмдгээр 8 хүн, Жуух бичгээр 5 хүн тус тус шагнагдлаа.






Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
