Ковид-19: Сүүлийн 24 цагт 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2022 оны 10-р сарын 14 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 23 тохиолдол батлагджээ.

Үүнээс 6 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983,988 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд тав, Өмнөговьд 12 тохиолдол илэрсэн байна.

14