Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан туркчүүдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдлээ.
Тодруулбал, нийслэлийн зүгээс байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар 35 гэр, 15 асар майхныг хандивлаж буйн эхний ээлжийн иж бүрэн 10 гэрийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешэд өнөөдөр хүлээлгэн өгөв.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш “Манай улсын зүүн, зүүн өмнөд мужид газар хүчтэй хөдөлсний улмаас 13 сая орчим хүнтэй бүсэд олон барилга байшин нурж сүйдэн, 30 мянган гаруй хүний амь эрсэдсэн. Эх оронд минь гарз хохирол учирсан энэ хүнд хэцүү цаг үед монгол ахан дүүс бидний уй гашуу, зовлонг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэн, тусалж дэмжиж байгаад гүн талархал илэрхийлье. НИТХ, НЗДТГ, нийслэлийн есөн дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагуудын өгч буй тусламжийг ард түмэндээ хүлээлгэн өгөх болно. Мөн учирсан гамшгийг богино хугацаанд даван туулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлье” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн хамт олны дэмжлэг, сэтгэлийн илэрхийлэл болгон эхний ээлжийн гэр, майхнуудыг хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийг каргонд багтах хэмжээгээр хүлээн авч, агаарын тээврээр хүргэх юм байна. Монголчуудын халуун сэтгэлийн дэм, хандив хэрэгтэй хүмүүстээ хүрч, тус болно гэдэгт итгэж байгаа.
Мөн Туркийн ард түмэнд туслахаар өрнүүлж буй хандивын аяны тусламжийн гэрүүдийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах зөвшөөрлийг нийслэлийн зүгээс олгосон. Хандив, тусламжийг хоёрдугаар сарын 19-н буюу ирэх ням гараг хүртэл төв талбайд хүлээн авна” гэсэн юм.



Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
