Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад орууллаа. Энэхүү заалны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон 105 дугаар сургуулийн удирдлага, багш сурагчид оролцсон юм.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105-р сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн онд улсын төсвөөс 100 орчим тэрбум, нийслэлийн төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг гаргаад сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл, биеийн тамирын заал байгуулахад зарцуулсан. Баянхошуу бүсийн тухайд сургуулийн хүртээмж боломжийн. Гэхдээ 105 дугаар сургууль гурван хорооны хүүхдүүд сурдаг, олон сурагчтай ч биеийн тамирын ганцхан заалтай байсан. Тэгэхээр хүүхдүүд спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдүүлэхийн тулд шинэ заалыг байгуулсан гэлээ.
“Сонгинохайрхан дүүрэгт нийт 28 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөл бүрдүүлэхээр спорт заалны хүрэлцээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна” гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцолсон.
105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ:
-Манай сургууль сурагчид, багш нар сагс, волейболоор хичээллэдэг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд чамгүй амжилт гаргадаг. Тухайлбал, сургуулийн эрэгтэй баг тамирчид болон багш нарын эрэгтэй баг тамирчид өнгөрсөн онд дүүргийн волейболын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон. Бид багш, сурагчдаа энэ тал дээр дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг зорьдог. Шинэ зааланд сагс, волейбол, жүдо гээд олон төрлийн спортоор хичээллэх боломжтой болж байна. Стандартад нийцсэн, тухтай сайхан заал барих ажилд дэмжлэг үзүүлсэн нийслэлийн удирдлага, тэр дундаа Засаг дарга Д.Сумъяабазарт талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.
Биеийн тамирын шинэ заал ашиглалтад орсон талаарх сэтгэгдлээ сургуулийн багш, сурагчид илэрхийлэв.
Зургадугаар ангийн сурагч Г.Соёл-Эрдэнэ:
-Би дөрөвдүгээр ангиасаа хойш жүдогоор хичээллэж байгаа. Жүдогийн аварга Х.Цагаанбаатар, бас Спортын төв ордныг хараад сэтгэл хөдөлж байсан, тэгээд л энэ спортоор хичээллэхээр шийдсэн. Бид долоо хоногт дөрвөн удаа бэлтгэл хийдэг. Хамгийн сүүлд сургуулиа төлөөлөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Өчигдөрхөн нь л жингээ хасах гээд хөлсөө урсгаж байснаа маргааш нь тэмцээндээ амжилттай ороод медаль авах хамгийн сайхан мэдрэмж. Шинэ заал маань их таалагдаж байна, илүү зайтай болохоор олуулаа бэлтгэл хийдэг гэсэн юм.
Арванхоёрдугаар ангийн сурагч А.Пүрэвбаатар:
-Би зургадугаар ангиасаа эхлээд сагс, волейболоор хичээллэж эхэлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дүүрэг болон нийслэлийн хэмжээнд болсон тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж оролцож байгаа. Хуучин заал маань арай жижиг байсан. Шинэ заал том тул бэлтгэл хийхэд тухтай, шал нь халтирдаггүй учир гэмтэл авахаас сэргийлдэг. Дүү нар маань цаашид ийм орчинд сурч, спортоор хичээллэх болсонд баяртай байгаа хэмээв.
Биеийн тамирын багш Т.Ганцэцэг:
-Ганцхан заалтай байхад нэг ээлжинд хоёр анги, эсвэл гурван ангийг нийлүүлж хичээллэхээс өөр аргагүй байсан. Тэгэхээр амралтын өдрүүдэд бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Одоо харин спорт заалны хүртээмж нэмэгдэхээр тамирчид маань бэлтгэлээ тогтмол хийнэ, үүнийг дагаад амжилт гаргах боломж нь ч нэмэгдэж байна гэж онцолсон.


Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр харагчин хонь өдөр
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
