Чех улсад аж төрж буй монголчуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт “Хаврын баяр”-ын 25 дахь удаагийн спортын тэмцээн 2023 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны хооронд Прага хотноо амжилттай зохион байгуулав.
Европ дахь монголчуудын дундах ууган баяр болох “Хаврын баяр” тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд бүтэн багаараа оролцон ЭСЯ-ны шилжин явах цомын төлөө 8 баг өрсөлдөв. Мөн эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 30 баг, эрэгтэй, эмэгтэй волейболын төрөлд 19 баг, ширээний теннисний төрөлд 23 тамирчин, шатрын төрөлд 12, нийт 400 гаруй тамирчид оролцсоноос нийлбэр дүнгээр Ческа Липа хотын “Уухай” баг тэргүүн байранд шалгарч, ЭСЯ-ны шилжин явах цомыг 2 дахь удаагаа гардан авлаа.
“Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ, “Хаврын баяр-2022” тэмцээний цомын эзэн Ческа Липа хотын “Уухай” баг, Чех улсад суралцагч оюутан залуусын Холбоо, хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүс арга хэмжээг хамтран зохион байгуулав.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
