Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр “Бага насны хүүхдийн цогц хөгжил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
- Чуулганы үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын удирдах ажилтан, олон улс, иргэний нийгмийн байгууллага, эцэг, эх асран хамгаалагчдын төлөөлөл оролцож байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их хурлаас бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх, бодлогыг хэн хэрэгжүүлэх, ямар байгууллагын оролцоотой хийх, бидний төлөвлөсөн зорилт юу байх зэрэг олон асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХ-ын сайд н.Ариунзаяа нартай ажиллаж, өнөөдөр “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих бодлого”-ыг батлуулж чадсан. Чуулганы хамгийн гол зорилго нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, өнөөгийн байдлыг сайжруулах арга зам, шийдлийг хамтран хэлэлцэж, төрийн болон олон нийтийн байгууллага, гэр бүл, асран хамгаалагч нарын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойг энэ үеэр онцолж байлаа.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр “Бага насны хүүхдийн хөгжил ба эрүүл мэнд” сэдэвт илтгэлийг тавьсан бөгөөд илтгэлдээ “Дэлхий дахинаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг эх, хүүхдийн эрүүл мэнд тухайлбал, өвчлөл эндэгдлийн байдлаар хэмждэг. Манай улсын хувьд Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэгтгэн тусгаж, мөн л эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах иргэдийн дунд эрүүл амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд олон ажлыг хийж байна. Монгол Улсын Засгийн газраас эх, нярайн эндэгдлийг бууруулах бодлогын арга хэмжээг шат дараалан амжилттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 1990 оны түвшинтэй харьцуулахад 5.6 дахин бууруулсан. Манай улс 2015 онд Мянганы эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадсан 9 орны нэг болж эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн.
Өнөөдрийн байдлаар бага насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг тэргүүлж байгаа бол нас баралтын хувьд төрөх өмнөх үед буюу перинаталь үед үүсэх эмгэг тэргүүлж байна.
Тиймээс бага насны хүүхдийн гаж хөгжлийн эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх зорилгоор олон улсын жишгээр удам зүйн лабораторийг анх 2012 онд ЭХЭМҮТ-д байгуулж, төрөхийн өмнөх (пренатал) үеийн гажгийн илрүүлэг шинжилгээ-19,077 эмэгтэй хамрагдаж, 194 хромосомын эмгэг илрүүлсэн. Харин төрсний дараах (постнатал) үеийн хромосомын шинжилгээ-2,057 эмэгтэй хамрагдаж, нийт 618 хромосомын эмгэг илрүүлж чадсан байна.
Өнөөдөр манай улсад хүүхдийн тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ дэвшилтэт технологи тасралтгүй нэвтэрч, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоог үзүүлж байна. Тухайлбал,
- Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал
- Зүрхний нээлттэй мэс засал Зүрхний төрөлхийн хөгжлийн гажиг
- Хүүхдийн төрөлхийн гаж хөгжил
- Нярайн бүх төрлийн хавдар
- Тархи хөргөөх эмчилгээний арга
- Дутуу нярайд сурфактант эмчилгээ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийх мэдрэлийн ёзоор тайрах мэс засал
- “Имж эх асаргаа” гэх мэт шинэ технологи, шийдлийг эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжүүлж байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Монгол Улсын хэмжээнд бага насны 441,3 мянган хүүхэд байгаа нь нийт хүн амын 12,7 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нийт хүн амд зохион байгуулж байгаа бөгөөд үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдэд дараах эмгэг түлхүү илэрч байна. Үүнд:
- 3 хүүхэд тутмын 2-д 1-ээс дээш шүд цоорсон байна.
- 3045 (5.5%) хүүхэд нүдний эмгэгтэй байна.
- 3151 (50.8) хүүхэд арьсны эмгэгтэй байна.
- 3 хүүхэд тутмын 1-д Сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх эрсдэлтэй байна.





“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
