Улсын хоёрдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
“Нэг цэгийн үйлчилгээ”-нээс эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А,Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авахаас гадна эмнэлэгт хэвтэх гэж буй бол өвчний түүхээ нээлгэх зэрэг үйлчилгээг төвөг чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж буй юм.
Шинэ үйлчилгээний талаар УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.
.jpg)
Гадны томоохон эмнэлгүүдийн жишгээр эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид хэвтэн эмчлүүлэх хүмүүст орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээг нэгтгэх юм.
Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд хамтран ажилладаг “Канбуг Самсунг” эмнэлэгт үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалснаа ийнхүү өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж байна” гэв.
Энэ ажлыг хариуцан хийсэн Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Сумьяа “Өнөөдөр шинээр нээгдэж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ” нь манай албаны үйлчлүүлэгчдийг дэмжих хэсэг юм. Бусад эмнэлгийн хувьд өвчний түүх нээх, төлбөр төлөх, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн асуудалтай холбоотой үйлчилгээ авах хэсгүүд тус тусдаа байдаг бол манайх дээрх бүх үйлчилгээг нэг дор буюу нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлснээр онцлогтой” гэсэн юм.

УХТЭ-ийн Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээ мэдээллийн гэсэн гурван хэсгээс бүрдэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс иргэд өвчний түүх нээлгэхээс гадна 13 А,Б маягт, эмнэлгийн хуудас авах, төлбөр төлөх боломжтйогоос гадна эмнэлгийн ямар үйлчилгээг хаанаас авах талаар лавлагаа мэдээллийг өгнө. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид өгдөг тусгай хувцсыг ч энэ хэсгээс олгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу үзүүлэх эмч, хэвтэх тасагт нь хүргэж хүлээлгэн өгөх зэрэг тусгайлсан үйлчилгээг ч Эмнэлзүйн зохицуулалтын албаныхан үзүүлдэг юм.

Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Дашнямтай өдөр
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
