Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш – 2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээлээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулан зорилгоор тухайн үед анх удаа үндэсний хэмжээнд 630 багшаас шилдэг 50, үүнээс шилдэг 10 багшийг шалгаруулж байсан юм.
Өөрөөр хэлбэл, тэдгээр багш нар “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад оролцох эрхтэй болсон билээ. Гэвч тус арга хэмжээ нь коронавируст цар тахлын улмаас хоёр жил завсарласан бөгөөд ийнхүү 2023 онд шилдэг багшаа тодруулах гэж байна. Тус шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр ийнхүү өргөдлөө олон улс руу илгээгээд байна.
Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн шилдэг 10 багш нь ирэх намар UNESCO төв байранд зохион байгуулагдах эцсийн шалгаруулалтад оролцож, улмаар дэлхийн шилдэг 1 багш тодорч, 1 сая ам.долларын шагналын эзэн болно.
“ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРСӨЛДӨХ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ 9 БАГШ:
1.Чимэд овогтой Энхтуяа – Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш /УБ хот/
2. Намшир овогтой Нарантуяа – Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш /УБ хот/
3. Начин овогтой Оюунчимэг – Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Физикийн багш
4. Жамбал овогтой Мөнхсайхан – Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш /УБ хот/
5. Лхагвасүрэн овогтой Наранжаргал – Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш
6. Донров овогтой Оюумаа – Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш
7. Дугарсүрэн овогтой Өлзийбаатар – Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш
8. Рэгзэдмаа овогтой Цэрэн-Очир – Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш
9. Баяраа овогтой Бор – Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
