Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн 81 дэх хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага болох Монгол Улсын Их Сургуулийн 81 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, тус сургууль нь 81 жилийн түүхэндээ 100 гаруй мянган мэргэжилтэй болсон хүчин бэлтгэж Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын тэргүүлэх сургууль болохыг онцолсон юм.
Тэрбээр, Улсын Их Хурлын хаврын чуулганаар шинэчлэн баталсан Боловсролын тухай багц хуулийн нэг болох Дээд боловсролын тухай хуульд Монгол Улсад судалгааны их сургуулийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсныг дурдаад, Төр- Их сургууль-Бизнес-Иргэний нийгэм гэсэн гурвалсан, дөрвөлсөн зангилааг бий болгоход чухал үүрэгтэй оролцож буй олон улсын байгууллага, тухайлбал Япон Улсын JIKA байгууллага, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн Дундын судалгааны лаборатори, багш нарын инновацийн бүтээлтэй танилцаж, МУИС-д зочлох бүрд шинэ инноваци, мэдлэгт суурилан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээ танилцуулдаг эрдэмтэн судлаачдад халуун талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Дээд боловсролын тухай хуульд их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд судалгааны их сургуулийн үндсэн зорилго нь шинэ мэдлэг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулах, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх явдал хэмээлээ. Энэхүү үндсэн зорилгыг хэрэгжүүлэх боломж, нөөц МУИС-д бийг тэрбээр дурдаад, сүүлийн жилүүдэд улс орнуудын хөгжлийн чиг хандлага мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоохыг зорилгоо болгож, хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийг бий болгоход онцгой анхаарч, өндөр түвшний технологид суурилсан хөгжлийн загварыг боловсруулж, хэрэгжүүлж буйг онцолсон. Энэ үйл явцаас Монгол Улс, монголчууд хоцорч болохгүй бөгөөд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль болохыг тодотгосон юм.
Монгол Улсын Их Сургуулийн захирал, профессор Д.Бадарч хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ, МУИС нь энэ жил гадаадын 198, дотоодын 3300 гаруй бакалаврын түвшний шинэ элсэгчээр эгнээгээ тэлж, нийтдээ 26 мянга гаруй суралцагч, 1500 гаруй багш, ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байгааг дурдан, Боловсролын багц хууль түүн дотор Дээд боловсролын хуулийг баталснаар дээд боловсролын эрх зүйн цоо шинэ орчныг бүрдэж буйг онцолсон. Тэрбээр, хуультай уялдуулан их сургуулийн дүрэм журам, удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсруулж, их сургуулиа хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулах хичээлийн жил болж байна хэмээлээ.
МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шинижи, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мөн МУИС-ийн эрдэмтэн профессор багш нар оюутнууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
