Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын Удирдах зөвлөлийн тэргүүлэгч, Erdenetnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Нарантунгалагийн Мөнхтөр нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, найз нөхөд, мэргэжил нэгт салбарынхан бидэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Н.Мөнхтөр нь 1973 оны 12 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотын 1-р төрөх эмнэлэгт айлын том хүү болон мэндэлжээ. Тэрээр Булган аймгийн төв, Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр сумдын цэцэрлэг, бага дунд сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. 1996-2000 онд Улсын Багшийн Их сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургууль, Орхон аймгийн IV, VII, XI сургуульд сургалтын менежер, захирлаар тус тус ажиллаж байлаа.
Тэрээр 2006 оноос Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн авьяас чадвар, мэдлэг оюунаа зориулан Улаанбаатар хотод “Нийгмийн толь”, “Улс төрийн тойм” зэрэг өдөр тутмын томоохон сонин хэвлэлд сэтгүүлч, тоймч, Албаны дарга зэрэг албыг 2011 он хүртэл нэр төртэй хашсан юм.
Улмаар 2011 оноос Орхон аймгийн анхны өдөр тутмын мэдээллийн Erdenetnews.mn сайт, “Хотын шуудан” сониныг үүсгэн байгуулж, орон нутагт хэвлэл мэдээллийн салбарыг бэхжүүлэх, сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бүхий л дадлага туршлага, мэдлэг эболовсрол, сэтгэл зүтгэлээ шингээн ажиллаж байлаа. Мөн чөлөөт уран бүтээлийн “Тусгал-1” телевизийг гардан удирдаж, мэргэжлийн сэтгүүл зүй, ёс зүйтэй редакцийг төлөвшүүлэх, олон арван залуу сэтгүүлчдийг сургаж чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг сэтгүүлч редактор, алсын хараатай чиглүүлэгч, удирдагч байсан юм.
Н.Мөнхтөр нь монгол хэл уран зохиолын багшийн унаган мэргэжлээ ямагт эрхэмлэн, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээл туурвилдаа үндэсний өв соёл, эх хэл бичгээ зөв сурч, бичихийг цаг үргэлж уриалдаг, өөрийн бүтээлээр үлгэрлэдэг өнөө цагийн шилдэг соён гэгээрүүлэгч байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг мэргэжлийн байгууллага, төр засаг өндрөөр үнэлэн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч, сэтгүүлч Н.Мөнхтөрийн хөдөлмөрч хичээнгүй зан төлөв, дайчин зоримог, нягт нямбай бүтээлч чанар, өгөөмөр, нөхөрсөг гэгээн төрх бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
