Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн гэдгийг онцлов. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй гэлээ. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд санууллаа. Манай улсын орлого олж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрснээс хамааралтай. Олон улсын чиг хандлага нүүрснээс татгалзаж ногоон эдийн засагт шилжиж буй учир нүүрсний экспорт багасвал үүнд бэлтгэлээ хангаж, анхаарч ажиллах ёстойг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Татварын ерөнхий газарт ажиллалаа.
Тус газар татварын бодлого, хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, орлого бүрдүүлэх гэсэн чиглэлээр ажилладаг. Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан. Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн танилцууллаа. Татварын хуулийн шинэчлэлийн өмнө жилд 5000-6000 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулдаг байсан бол 2023,2024 онд 1500-2000 болж гурав дахин буурсан гэв. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг. Татвар төлөгчдийн илүү таатай ажиллах нөхцөлийг судалж байгаа. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв.
Татварын ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий сайдад саналаа хэллээ. НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг талаар санал хүсэлт их ирдэг. Түүнчлэн Эрүүгийн хууль дахь татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтыг өөрчлөх, мөн татвартай холбоотой Засгийн газрын зарим тогтоол журмыг шинэчлэх шаардлагатай гэдгийг тэд хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд татварын реформ хийх ажлын бэлгэл хангахыг үүрэг болгов. Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг хэллээ.



Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
