“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024” үндэсний чуулганы үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг тодрууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлөөс 2019 онд тогтоол гаргаж, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлсэн, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулсан иргэн, баг хамт олон, ААН-ийг урамшуулдаг уламжлалтай болсон.
2024 оны
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Зам, тээврийн яамны дэд зөвлөл
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл”-өөр Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөл
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Хан-Уул сургууль
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар Улсын 3 дугаар төв эмнэлэг
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар Таван богд “Фүүдс пицца” ХХК
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Чойжин ламын сүм музей
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар CENTRAL телевиз
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-аар Үндэсний номын сан
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр иргэн Н.Оюунбат
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар “Эрхэм нандин сувд” ТББ тус тус шалгарлаа.
Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж, манлайлал үзүүлж яваа эрхмүүдийг төрийн дээд одон медиалиар шагнасан юм.
Бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа, Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбооны тэргүүн Я.Алтанзагас нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн С.Наранцэцэг нар Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
