Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагаж өөрчлөлт орсон хуулиуд 2025 оноос хэрэгжиж эхлээд байна.
Хуулийг хэрэгжилтийг хангах зорилгоор “Ахмад настанд дэмжлэг хөнгөлөлт олгох журам”, “Ахмад настанд цогц үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталсан.
Хууль, журмын дагуу ахмадын амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага, ахмадын хөгжил, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нийслэл, орон нутагт үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж төрийн бус байгууллагыг аймаг, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулахаар заасан.
Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дотоодын зөвлөх Д.Номингэрэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажилтан, албан хаагчдад 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр сургалт хийв.
Сургалтад яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн нийт 90 орчим ажилтан, албан хаагч цахимаар оролцон мэдээлэл, зөвлөгөө авлаа

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
