Аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр санаачилсан. Энэ хүрээнд НЕБ-ын 172 сургуулийн бага ангийн сургалтын менежерүүд, 12 цэцэрлэгийн арга зүйч нартай хотын дарга Х.Нямбаатар болон албаны хүмүүс уулзаж, аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг сурч боловсрохыг дэмжихээ илэрхийллээ.
Мөн үеэр багш, сургалтын менежер, арга зүйч нарын санал хүсэлтийг сонсож, хөтөлбөрийг илүү бодитоор хэрэгжүүлэх болон аутизмын талаарх үндэсний хэмжээний судалгаа явагдаж байгаа талаар хэлэлцлээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санал санаачилгуудыг дэмжиж, эхнээсээ ажил хэрэг болж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдэд хамран сурах тойрогтоо хүртээмжтэй боловсрол олгохыг зорьж, сургууль, цэцэрлэг барихад нэлээд анхаарсан. Өнөөдөр бид материаллаг байдалд анхаарахаас гадна хүний хөгжил, тэр дундаа монгол хүний эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууны үндсэн асуудлыг орхигдуулж болохгүй. Нийгмийн сүлжээнд хүртэл ёс суртахууны хэмжүүр хэрэгтэй болж байна. Хүүхдүүд багаасаа дэлгэцийн хэт их хэрэглээтэй болж байна. Аутизмтай хүүхдүүдийг сурч боловсроход хандлагаа өөрчилж, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, нийслэлээс хамтран ажиллая. Боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, аутизмтай хүүхдүүдэд сурах боломжийг нээж өгөх чиглэлд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна. Нийслэл төдийгүй улс оронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хөгжил чухал байдаг. Энэ бүх зорилгыг биелүүлэхийн төлөө хамтарч ажиллая” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Өнөөдөр дэлхий дахинд төдийгүй Монгол Улс, нийслэлийн хэмжээнд боловсролын тэгш, хүртээмжтэй байдалд ач холбогдол өгч байна. Нийслэлээс аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэх хөтөлбөрийг энэ жилээс эхлэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж, суурь судалгааг эхлүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна. Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудын судалгаагаар 32 хүний нэг нь аутизмтай байх магадлалтай гэсэн тоо баримт байдаг. Аутизмтай хүүхдүүд энгийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцахад нийгэмших, суралцах чадвар нь 20–40 хувиар нэмэгддэг ч гэж үздэг. Тиймээс энэхүү уулзалт, мэдээллийн үр дүнд бидний ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролд хэрхэн хамруулах, ямар орчинд сурч хөгжих вэ гэдэгт хамтран ажиллаж, туршлага солилцож, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит арга зүйн суурийг тавихыг зорьж байна” гэлээ.
Уулзалтаар аутизмтай хүүхдийг боловсролд тэгш хамруулахын тулд зориулалтын анги танхимыг бий болгож хөгжүүлэх, аутизмыг аль болох эрт оношлуулах, багш, эмч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, сэтгэл зүйч, хоол зүйч нар аутизмтай хүүхэдтэй чанартай харилцах арга зүйг боловсруулах, мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг эерэг болгох тал дээр хамтран ажиллана гэдгээ сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд илэрхийлсэн юм.
Түүнчлэн “Монголын аутизмын холбоо” НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл “Монголын аутизмын холбооны танилцуулга, хэтийн төлөвлөгөө, хамтын ажиллагаа”, ХААИС-ын багш, доктор, дэд профессор, Үндэсний судалгааны багийн ахлагч Д.Мөнгөнцэцэг “Аутизмын талаарх үндэсний судалгааны тухай” илтгэл хэлэлцүүллээ.








НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь аварчээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анх
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбо
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөл
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
Өнөөдөр улаагчин үхэр өдөр
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
