Та мөнгөө хаана хадгалдаг вэ?

2019 оны 11-р сарын 29 өдөр, 19 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu

Түрийвч
Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хүлээгээсэй гэж та боддог. Мөнгө чинь таны бичиг баримт, үнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгүй хэрэг биш. Та бол амьдралдаа “Чи хэдий чинээ үнэтэй байна, амьдралаас төдий чинээг авaх болно гэдэг уриаг гол шүтээнээ болгодог. Мөнгө танаас зугтдаггүй таны хэрэгтэй үед хүрээд л ирдэг.

Зээлийн карт

Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шүтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд эд баялаг, хүч чадал, эрх, мэдлийн бэлгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь үнэлж хүндэтгэл илэрхийлдэг хүнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хүртэнэ.

Хямдхан түрийвч

Та бол хайхрамжгүй хүн. Маргааш яаж амьдрах талаар та огт боддоггүй, олдсон дээр нь үрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг үед танд хэдий их мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгүй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгүй.

Халаасандаа
Та мөнгийг энд тэнд хувцас хунарынхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга, номын завсар гэх мэтчилэн хаа нэгтээ хийж нуудаг уу? Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгүй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа үтэр түргэн хаяхгүй бол үргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях л болно.

Доллар, евро таны мөнгөтэй хамт байдаг

Та маргаашийнхаа амьдралд итгэлгүй. Таны хувьд хатуу валют амьдралын баталгаа чинь болж өгдөг. Таны хувьд амьдрал яаж ч эргэсэн хатуу валют таныг аварна гэдэгт та итгэдэг. Та бол хувирамтгай тогтворгүй хүн. Мөнгө ч бас тийм байж болно.

Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг

Дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг, хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна. Та бол хайхрамжгүй, салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог хүн. Мөнгөтэй ийм хүндэтгэлгүй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Энэ байдлаа болихгүй бол мөнгө хэзээ ч тан дээр хүрч ирэхгүй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бүү мартаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. user
     (122.201.27.***)
    2014/04/17 13:20

    zow zow mungiig shan hairlaj gamnaj yaviidaaa bi ch salan zadgai yum bn. kkkk….

    (0) (0)
  2. Зочин
     (202.179.27.***)
    2014/04/17 12:14

    Мөнгөн дэвсгэртээ цэвэр байлгах талаар хүн бүр санаа тавих хэрэгтэй. Монгол төгрөг их бохир хир болсон байдагт хэрэглэж байгаа бид бүгд буруутай.

    (0) (0)
  3. Таны нэр...
     (103.26.194.***)
    2014/04/16 20:32

    Mungutei hvndtgeltei haritsah heregtei mungu gomdono gej vnen shv

    (1) (0)
  4. Таны нэр...
     (103.26.194.***)
    2014/04/16 20:23

    utgagui tsagiin garz um bichij bh um

    (0) (0)
  5. Монгол
     (203.91.112.***)
    2014/04/11 08:48

    САЙХАН Ш А А Ж БАЙНА АА. ША А ША А БАС ДАХИН ША А, МОНГОЛЧУУД АА ГЭЖЬ ИЙТ Л ЮМ ЯРЬЖ СУУХ ЮМ ДАА

    (0) (0)
  6. erka
     (183.177.98.***)
    2014/04/10 11:47

    turiibchend abch yabdag yum unen baihaa

    (0) (0)
  7. zul
     (183.177.98.***)
    2014/04/10 11:46

    unen bj magadgui l yum

    (0) (0)