УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоолоо

2016 оны 03-р сарын 29 өдөр, 09 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 42 тоот захирамж гаргав.

Улсын Их Хурлын дарга захирамждаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэнУлсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.

Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх