Малчдад мөнгөн тусламж үзүүлнэ

2016 оны 03-р сарын 29 өдөр, 09 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн “Улаан хавирган сар” холбооноос Дундговь аймгийн 300 малчинд тусламж хүргэхээр болсон байна. Зудад өртөж, мал сүргийнхээ арваас илүү хувийг хорогдуулсан, 200- аас доош толгой малтай малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажээ.

Өнгөрсөн өвөл “Улаан хавирган сар” холбооны шинжээчид Монгол Улсад ажиллаж, зудын эрсдлийн байдалд үнэлгээ өгсөн бөгөөд малчдад нэн түрүүнд бэлэн мөнгөний тусламж хэрэгтэй байна гэж судалгаагаар гаргасан байна. Тиймээс нэг малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг олгохоор болсон ажээ. Баруун, зүүн бүсийн аймгуудын малчдад энэ тусламж очсон бол одоо Дундговь аймгийн малчдад ийнхүү хүрэх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх