Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 04-р сарын 06 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 4 сарын 6. Лхагва(Буд) гараг / 2016
Билгийн тооллын 29, могойг хүлэгч-25 од, шар морь, рашааны барилдлагат өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:20-20:29. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Ялгуусны сүлд гараг. Бар, нохой, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтэн сөрөг муу. Дайсныг номхтгох, өөрийн амьдралд тустай ажил хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, насны хүчийг арвижуулах, эм найруулах, худалдаа наймаа үүсгэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх