“Лалын улс” бүлэглэл Пальмира хот дахь археологийн олдворуудыг 200 сая доллараар худалджээ

2016 оны 04-р сарын 11 өдөр, 13 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Тус бүлэглэл өнгөрсөн онд дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Пальмира хотыг эзлэн авч, тус хотыг сүйтгээд зогсохгүй хотоос олдсон эртний дурсгалт зүйлсийг худалджээ. Археологийн хосгүй үнэт дурсгал болох 2000 жилийн настай туурь балгас Сирийн цөлд оршиж байсныг “Лалын улс”-ын босогчид ухаж тонон эртний дурсгалт зүйлсийг худалдаж, 200 орчим сая доллар олсон байна. Орон нутгийн дайчид болон ОХУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын цэргүүд 10 сарын турш террористуудын хяналтад байхдаа ихээхэн сүйрч эвдрэн нурсан Пальмира хотыг өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд босогчдоос бүрэн чөлөөлсөн билээ. Пальмира нь Сирийн нийслэл Дамаск хотыг тус улсын зүүн нутаг болон Ирактай залгаа хилтэй холбодог стратегийн чухал байрлалтай хот юм. Мөн 2000 жилийн өмнөх үед хамаарах задгай театрт террористууд хүмүүсийг олны өмнө цаазалж байжээ. Үүнээс гадна “Лалын улс” бүлэглэл эртний эдлэл худалдаалах асуудал хариуцсан тусгай баг ажиллуулж байсан тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдээлсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх