Ставрополийн хязгаарт 3 амиа золиослогч өөрсдийгөө дэлбэлжээ

2016 оны 04-р сарын 12 өдөр, 09 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Орос улсын Ставрополийн хязгаарын  Новоселицкий районы дотоодыг хамгаалах байгууллагын дэргэд өчигдөр амиа золиослогч  гурван этгээд  өөрсдийгөө хөнөөжээ.  Байрны дэргэд хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Хүчний  байгууллагуудын эх сурвалжаас хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр ойролцоогоор гурван этгээд өөрсдийгөө дэлбэлсэн хэмээжээ. Мөн Оросын Интерфакс, Риа-Новости ч  энэ тухай уламжилсан байна. Одоогоор  дэлбэрэлтэд  хүмүүс өртсөн болон гамшгийн тухай мэдээ байхгүй бйна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх