“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргана

2016 оны 04-р сарын 12 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 11-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийж, сэтгүүлчдийн нэгдсэн зохион байгуулалт хариуцсан дэд ажлын хэсэг байгуулах, АСЕМ-ыг сурвалжлах сэтгүүлчдэд аюулгүй байдлын зөвлөмж өгөх, АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан гаргаж буй маркийн анхны өдрийг нээлтийг зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын Дээд түвшний хурлыг сурвалжлах гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Шангри Ла” зочид буудалд “Пресс цэнтр” тохижуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд голлох арга хэмжээ болох газруудад хэвлэл мэдээллийнхнийг зохион байгуулах, мэдээлэл өгөх цэгүүдийн байршлыг уг хурлаар хэлэлцэж тогтлоо.

Мөн АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгээс гаргасан саналын дагуу гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулж зөвлөмж боловсруулан, хамтарч ажиллах зарчмаа тогтохын тулд хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоодын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж санал солилцохоор болов.

Дээд түвшний уулзалтын хүрээнд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газраас бүтээсэн “АСЕМ-ын 20 жилий ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийг энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг арга хэмжээний үеэр энэхүү марк нь худалдаанд шинээр гарч буй 1008 дахь марк болохыг баталгаажуулж, марк цуглуулагчдыг арга хэмжээнд урьж оролцуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсгийн хурлаас шийдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх