Арсений Яценюкт эрүүгийн хэрэг үүсгэжээ

2016 оны 04-р сарын 13 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дөрөвдүгээр сарын 10-нд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн Украины Ерөнхий сайд Арсений Яценюкт гурван сая долларын хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг тус улсын Ерөнхий Прокурорын газар нотолжээ. Энэ тухай “Ардын хяналт” хөдөлгөөний тэргүүн, Дээд Радагийн Авлигатай тэмцэх хорооны нарийн бичгийн дарга Дмитрий Добродомов мэдэгдсэн байна. Тэрбээр депутатуудын Украины Ерөнхий прокурорын газарт хандан гаргасан хүсэлтэд өгсөн хариуг танилцуулжээ. Өмнө нь хэд хэдэн удаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан “Радио нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерн”-ы ерөнхий захирлын нэгдүгээр орлогч байсан Владимир Ищукийг тус концерны ерөнхий захирлаар 2015 оны долдугаар сард томилохдоо 2015 оны 10 дугаар сарын 7-нд хууль бусаар ашиг олсон буюу 3 сая долларын хахууль авсан гэх үндэслэлээр Яценюкт эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж Добродомов ярьжээ. Украины Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Юрий Севрукийн гарын үсэг бүхий Ерөнхий прокурорын газрын хариуд дурдсанаар, Яцюнекийг эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа тухай өмнө нь хэнд ч мэдээлээгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх