Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Монголын Ахмадын Чөлөөт Холбоо хамтран ахмадуудад компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж эхэллээ. Сургалтын нээлтэнд Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан нар оролцлоо. Сургалтанд 28 ахмад хамрагдаж байгаа бөгөөд 1 сарын хугацаанд 2 ээлжээр хичээллэж эхлэнэ. Суралцагсад нь сургалтанд хамрагдснаар компьютерийн үндэс, Microsoft office word программ ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, график байгуулах, 10 хурууны бичих, флашинд файл, зураг хуулах, авах, Facebook хаягаар гадаадад байгаа хүүхэд, хамаатан садантайгаа холбогдох, интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авах зэргийг сурах боломжтой болж байгаа юм.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ