“Алтан цом” спортын наадам энэ сарын 21-нд эхэлнэ

2016 оны 04-р сарын 13 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг холбоо Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо “Нэг Хэнтий-Нэгдмэл хүч” уриан дор олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь “Алтан цом” спортын наадам юм.

Уг спортын наадмыг Хэнтий аймгийн залуучуудаа нэгтгэх, спортлог залуусаа дэмжих зорилготой энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Алтан цом” гуравдугаар наадам нь ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн таван төрлөөр зохиогдож төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр эхний таван байраа тодруулах юм. Тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Спортын төв ордон, Хилчин спорт  Их засаг их сургуулийн зааланд болно.

Мөн энэхүү спорт наадам нь Хэнтий аймгийн залуучуудын дунд зохиогддог хамгийн том, өргөн цар хүрээтэй тэмцээн гэдгээрээ онцлог. Өнгөрсөн жил л гэхэд тус тэмцээнд 18 сум 4 тосгоны 800 гаруй залуучууд өрсөлдөж байсан юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагт Монголын залуучуудын холбоонд болох бол нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 21-ний баасан гарагт 12 цагаас Спортын төв ордонд болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх