Аргын тооллын 4 сарын 14. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 8, өглөгт охин-6 од, улаан бар, хотол чуулган барилдлагат өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-20:41. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад нас уртасна. Гэвч бич, тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтэн цээртэй. Лам хүний сүлд гараг. Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу. Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар