Өнөөдөр Чернобылийн АЦС-ын осолд өртөгсөдийн дурсгалын өдөр

2016 оны 04-р сарын 26 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Украины атомын эрчим хүчний үйлдвэрлэлийн анхдагч болох Чернобылийн АЦС-ад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд хүн төрөлхтөний түүхэн дэх техногенийн томоохон сүйрэл болсон билээ.Японы Хирошима хотод хаясан 500 атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний хүчтэй дэлбэрэлт станцын дөрөвдүгээр блокт болжээ.Энэ хэрэг явдал олон сая хүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. АЦС-ад осол болсноор хааш хаашаагаа 30 километр газар цацраг идэвхит бодист бохирдсон байна.Энэ нь гурван сая орчим хүн амтай бараг 60 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг юм. Ослын улмаас Белорусын газар нутгийн 23 орчим хувь болон Европын ихээхэн нутаг цацраг идэвхит цезийд бохирдсон байна.

Яг дэлбэрэлт болох үеэр нэг хүн амь үрэгдэж, бас нэг хүү дараа өглөө нь нас барсан юм. Чернобылийн АЦС болон аврах багийн 134 хүн сүүлд нь цацраг өвчинтэй болж, тэднээс 28 нь дараачийн саруудад нас баржээ. Сүйрлийн уршигийг арилгах ажилд нийтдээ бараг 600 мянган хүн оролцжээ. Энэ осолд өртсөн бүх хүн болон ослын үр дагаврыг устгах хэрэгт оролцож байсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Орос, Белорус, Украинд дурсгалын өдөр бий болгосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх