Цагаан жагсаалтад хэн нэр дэвших вэ?

2016 оны 04-р сарын 30 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн оны 3-р сараас эхэлсэн Хар, цагаан жагсаалт, “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн сонгууль дөхөх тусам хүчээ авч, Монголын Залуучуудын Холбоо “армийн” бие бүрэлдэхүүнээ улам тэлж байгаа сурагтай. Тэд өнгөрсөн долоо хоногт “Нэгдэх тухай” гэх албан бичгийг иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлж, “Хулгайчгүй Монгол”-ын эгнээндээ Төрийн Бус Байгууллагуудыг нэгтгэж эхэлсэн бол ирэх 5-р сарын 1-ний өдрийн 11.30-16.00 цагт Засгийн Газрын XI байранд Төрийн Бус Байгууллагуудын Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэнэ. Ер нь улс төрийн асуудлуудтай хамгийн ойр байдаг газрууд бол Төрийн бус байгууллагууд тэд л энэ салбарын бузар булхай, идээ бээрийг шахах хүчин. Тиймээс ТББ-уудын төлүүллүүд нэгдэж санал бодлоо солилцох хамгийн чухал нь цагаан жагсаалтад ямар хүмүүс дэвшүүлэх талаар хэлэлцэх, мөн тэдэнтэй байгуулах хариуцлагын гэрээнд юу юу тусгах шаардлагатайг хэлэлцэн зөвшилцөх юм байна. Энэхүү зөвлөгөөнд 100 гаруй Төрийн Бус Байгууллагууд оролцох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх