Туркийн Ерөнхий сайд огцрох хүсэлтэй байна

2016 оны 05-р сарын 06 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам энэ сарын сүүлчээр шинэ даргаа сонгох санал асуулга явуулна гэж тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв. Ахмет Давутоглу одоогоор Ерөнхий сайд болон намын даргын албыг хавсран хашиж байгаа бөгөөд тэрбээр намын гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа: “намын ээлжит бус чуулган энэ сарын 22-нд болно. Харилцан зөвшилцөл байхгүй болсон ийм үед би намын даргад нэр дэвших бодолгүй байна” гэж мэдэгдсэн нь Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэсэн үг юм. Түүнчлэн ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа Анатолиа хотын Конья дүүргийг төлөөлсөн парламентын гишүүний ажлаа хийнэ гэж мэдэгдсэн байна. Шударга ёс, хөгжлийн нам хамгийн сүүлд 2014 оны наймдугаар сард ээлжит бус чуулганаа хийж, Режеп Тайип Эрдоганыг Ерөнхийлөгч болсны дараа түүний Ерөнхий сайдын албыг Давутоглуд шилжүүлсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх