Суултуураас аварга могой гарч ирж бэлэг эрхтнийг нь хазжээ

2016 оны 05-р сарын 27 өдөр, 14 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ававрга могойТайланд эр Аттапорн Бунмакчуайг жорлондоо бие засаж байх үед гэнэт 00-ын суултуураас нь 3 метрийн урттай аварга могой гарч ирж, бэлэг эрхтнээс нь зуурсан байна. Залуу удаан ноцолдсоны эцэст арай хийж, цустайгаа холилдон аварга могойноос салжээ.

Залуу энэ явдлын дараа эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлгийн орон дээрээс энэхүү халдлагын тухай ярьсан байна. Эмч нар түүнийг эдгэнэ хэмээн хэллээ. Гэсэн ч Бангкокын зүүн хэсгийн Чаченгсау мужийн угаалгын өрөөн дэх цусанд будагдсан зургууд нь түүний сорилтын нотолгоо юм. 38 настай Бунмакчуай аварга могойноос салахын тулд эхнэр болон хөршийнхөө хамтаар 30 орчим минут тэмцэлджээ. Залуугийн эхнэр нь могойг олсоор хүлэх үед залуу могойны амыг ангайлган татаж, аварга могойн хазалтаас арайхийн салсан байна.

могойОнцгой байдлын ажилтнууд Ази маягийн 00-ыг задлахад аварга могойн хоёр ч зулзага гарч ирсэн байна. Аварга могойг хотоос гаргаж зэрлэг байгальд орхисон гэж Тайландын хэвлэлд бичсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх