Хориотой хотоос Юань гүрний үеийн олдвор олдлоо

2016 оны 05-р сарын 27 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хятадын хааны ордон буюу Бээжингийн Хориотой хотод кабелийн утас суурилуулахаар газар шорооны ажил хийж байсан ажилчид Юань гүрний үеийн эд өлгийн зүйл олжээ. Энэ талаар “China Daily” сонинд бичсэн байна.

Эх сурвалжид мэдээлснээр газар шорооны ажлыг Хориотой хотын баруун жигүүрт хийж байжээ. Музейн эрхлэгч Ли Цзи “Хааны ордны баруун жигүүрээс эд өлгийн зүйл олдсоны дагуу археологийн малтлага хийсэн. Малтлагын явцад Юань гүрний үед холбогдох чулуун яст мэлхийн суурь, Мин улсын үеийн шаазан илэрсэн. Энэхүү газар археологийн 3 соёлт давхаргатай бөгөөд Манжийн үеийн дурсгал ч олдож байна” гэжээ.  Эдгээр эд өлгийн зүйлсийг малтлагын дараа тусгайлан танилцуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх