Хүүхдийн баяраар Чингисийн талбайд сүү, сүүн бүтээгдэхүүн үнэгүй түгээнэ

2016 оны 05-р сарын 27 өдөр, 18 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ. Өдөрлөгт зориулан  үнээний цэвэр сүү хандивлах фермүүд  2016 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна. Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар  Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд  цугласан хүүхдүүдэд үнэгүй түгээхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх