Буцах хүнээр ачаа бүү татуул

2016 оны 07-р сарын 04 өдөр, 09 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын сонгуулийн дараах энэ өдрүүдэд шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдын баг хэрхэн тодрохыг олон нийт ажиглаж байна. Хэвлэлийнхний анхаарал шинэ улстөрчид рүү чиглэж байх хооронд хуучин Засгийн газартай хамт буцаж яваа зарим эрх мэдэлтний дур зоргоор авирлах нь гаарах болжээ.

“Монросцветмет” компанийн ерөнхий захирлаар өнгөрсөн дөрвөн жилд ажилласан До.Ганболд хуучин, шинэ Засгийн газар солигдох, тус компанийн Оросын талын 49 хувь Монголын аж ахуйн нэгжид шилжих гэсэн хоёр том зааг дээр нэгэн томоохон хэлцэл хийжээ. Тэрбээр “Монросцветмет”-ийн харъяа Баргилтын уурхайгаас 2016-2020 онд олборлохоор төлөвлөсөн төмрийн хүдрийг бөөнөөр нь Хятадын нэгэн компанид зарахаар улайрч явна. Үүгээр ч зогсохгүй Хятадын компаниас 2 сая ам.доллар зээлээр авсан байна.

“Явах хүнээр ачаа бүү татуул” гэж монголчууд хэлдэг дээ. Тиймээс хуучин засагтай хамт явах нь тодорхой болсон дарга нар халаагаа өгөхөөсөө урьтан амжиж үйлдэх гэсэн аливаа булхайг хянаж шалгах, таслан зогсоох шаардлагатай биз ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх