Жан-Клод Юнкер: Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа

2016 оны 07-р сарын 16 өдөр, 20 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Мэдээллийн дараа хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Асуулт: –Далай, тэнгисийн эрх зүйн байдал, чөлөөтэй зорчих асуудал, ялангуяа Хятадын Өмнөд тэнгистэй холбоотой асуудлаар юу ярьсан бэ? Ямар орон энэ талаар санаа зовниж байгаагаа хэлсэн бэ?

Доналд Туск: Хятадад болсон дээд түвшний уулзалтаар Европ, Хятадын тал энэ талаар ярилцсан. Асуудлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу явуулахаар ярилцсан. Европын холбоо энэ конвенцийн гишүүн. Бид нар бүх үйл явцыг хууль тогтоомжийн дагуу Гаагийн шийдвэрээр явах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Шийдвэрийг шүүх гаргана. Европын холбооны дээд төлөөлөл мэдэгдэл гаргасан. Аль болох зөв шийдвэр олохын төлөө явах хэрэгтэй. Энд оролцож байгаа талуудын эрх ашгийг бодолцох нь чухал юм. Энэ бол санал нэгдэхэд амаргүй асуудал. Мэдээж бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй чнайдвар харагдаж байгаа.

Асуулт: -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууя. Ноён Ерөнхийлөгч өө, хаалттай хуралдаанаар хамгийн чухал ямар асуудал ярьсан бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Олон сэдвээр ярьсан. Даргын мэдэгдлээс та энэ тухай мэдээлэл авах боломжтой. Бид үзэл бодлоо үүнд тусгасан байгаа. Хурлыг даргалагчийн хувьд бидэнд олон орон энэ асуудлыг оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд тавьж хандсан. Нэлээд нухацтай хэлэлцүүлэг явуулсан. Туршлагатай олон дипломатч санал нэгдсэний үндсэн дээр Даргын мэдэгдлийг гаргасан.

Бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй ч хүн бүр саналаа илэрхийлсэн нь их чухал. Баярлалаа.

_MG_8211

Асуулт: Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байна. Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэр зохион байгуулав?

Жан-Клод Юнкер: -Би өмнөх 10 хуралд бүгдэд нь оролцож байсан. Монголд болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа гэж бодож байна. Сайн зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч ийм байх боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Хоёр талын уулзалтуудыг маш олноор зохион байгуулсан. Энэ үр дүнтэй байсан. Дэлхийн хэмжээний хөгжим тоглосон процесс Монголд боллоо гэж хэлж болохоор байна. Бас Монгол Улсын нэр хүндийг маш их өргөж өгсөн хоёр хоног байлаа. Би Монгол бол том газар нутагтай улс гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа.

Асуулт: -Турктэй холбоотой асуулт байна. Турк бол Европын холбооны гишүүн болох боломжтой улс. Турктэй холбоотойгоор Европын холбооны бодлогод ямар нэг өөрчлөлт орох уу? Ерөнхийлөгч Р.Эрдоантай холбогдсон уу?

Жан-Клод Юнкер: -Туркийн хувьд бэрхшээл, сорилт тулгарч байна. Үүнийг хэзээ ч зэвсгийн аргаар шийдвэрлэж болохгүй. Цэргийн эргэлт гэдэг бол орчин үед байх ёсгүй зүйл. Ардчиллыг өөр дэглэмээр солих боломжгүй. Хуулийн засаглалыг сольж болохгүй. Ямар үр дагавар гарах бол гэдэг дээр бид ярилцсан. Станбулын одоогийн процессыг харахад Засги н газар нь байдлыг хяналтдаа оруулсан байх шиг байна. Энэ хямралын дараа Турк ямар улс болох бол гэдэг асуудал байна. Энэ нь тухайн орны удирдлага яаж ажиллахаас шалтгаалах байх. Энэ бол Турк төдийгүй нийт бүс нутгийн хувьд чухал асуудал юм. Турк, Европын холбооны харилцаанд ч хамаатай асуудал. Бид Турк Улс бүх талбарт манай сайн түнш хэвээрээ байна гэж найдаж байна.

Одоогоор энэ тухай ярихад хэтэрхий эрт байна. Саяын үзэгдлээс гарах үр дагаврыг бид мэдэхгүй байна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Хурлын төгсгөлд би хоёр зүйл хэлье. Ажлын хэсэгт ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцсон бүх хүнд бүгдэд нь баярлалаа. Үйлчилгээ, хамгаалалтад ажилласан бүх хүнд баярлалаа. Та нар үнэхээр сайн ажиллаа.

Би Европын холбоонд талархаж байна. Бусад орны Засгийн газар, хамтарч ажилласан улс орнуудад үнэхээр их баярлалаа. Та бүхний тусламжтайгаар АСЕМ-ийг Монгол оронд  амжилттай зохион байгууллаа. Бүх монголчууддаа, бүх сайн дурынхандаа, энд ажилласан бүх хүнд баярлалаа. Бие биеэсээ олон зүйлийг сурлаа. Сурсан зүйл маань бидэнтэй хамт үлдэнэ. Энэ бол нэг төрлийн хөрөнгө оруулалт юм. Сурсан зүйл Монголд үлдэнэ. Өчигдөр нэг залуу маш бахархалтайгаар “Бид олимпийн наадмыг зохион байгуулж чадна” гэж хэлсэн. Бид 2050 онд Олимп зохион байгуулахаар мөрөөдөж байгаа. Энэ бидний зорилго. Бидэнд сэтгэлийн дэм, урам өглөө. Үүнд баярлалаа.

АСЕМ-д 2000 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 700 гаруй төлөөлөгч ирлээ. Та бүхэн тавтай сайхан аялаарай. Баярлалаа” гэв.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөв._MG_8193

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх