Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирлээ

2016 оны 07-р сарын 25 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хятадын тэрбумтан Жэк Ма Улаанбаатарт хотноо хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Сумогийн их аварга Д.Дагвадоржийн урилгаар энэ сарын 25-27-ны өдөр Монголд зочлох аж. Энэ хугацаанд технологийн чиглэлээр суралцдаг Монголын залууст лекц уншихаар төлөвлөжээ.

Жэк Ма нь өдгөө 49 настай, англи хэлний багш мэргэжилтэй хүн юм. 1995 онд Хятадын анхны интернэтэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ. 1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлж байжээ.

jek ma jek ma2

jek ma3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх