Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

2016 оны 07-р сарын 26 өдөр, 15 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Син Хаймин Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын шинэ Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ирүүлсэн баяр хүргэсэн захидлыг гардуулав

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх