УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, Б.Ундармаа, Н.Учрал нар 2016 оны арванхоёрдугаар сарын 05-10-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон Ди Си хотод ажиллаж, АНУ-ын Конгрессийн туршлага судлахын зэрэгцээ АНУ-ын Конгрессийн байранд болж буй “Парламентын гишүүний үүрэг, сонгогчдодоо үр бүтээлтэй, хангалттай хүрч үйлчлэх нь” сэдэвт семинарт оролцож байна.
УИХ-ын гишүүд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн шугамаар ийнхүү ажиллаж буй юм.
АНУ-ын Конгрессийн байранд болж буй семинарт Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Кыргыз Улс, Бүгд Найрамдах Перу Улс, АНУ-ын Конгрессийн гишүүд оролцож байна.
Семинар өчигдөр /2016.12.07/ гурав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд энэ өдөр “Монголын парламентын үйл ажиллагаа” сэдэвт танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал хийж, бусад орны парламентын гишүүдтэй санал бодлоо солилцжээ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй холбогдож семинарын талаар тодруулахад “Улс орнуудын парламентын гишүүдтэй туршлага солилцох сайхан завшаан тохиож байна. Улс улсын хууль тогтоох байгууллага өөр өөрийн онцлогтой ч үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэл төстэй, нэг л цэгт төвлөрдөг. Энэ бол эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүтгэл юм. Сонгогчдодоо үр бүтээлтэй, хангалттай хүрч үйлчилж, бодлогоо ажил хэрэг болгох нь хамгийн чухал зүйл байдаг. Энэ чухал ажилдаа амжилт гаргахад энэ өдрүүдэд үзэж харж, мэдэж буй бүхэн хэрэг болно” хэмээн хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
