Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцевтэй уулзав. Манай хоёр орны Дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайд нар 15 жилийн дараа ийнхүү нүүр тулан уулзаж байна. Уулзалтын эхэнд С.Бямбацогт сайд өнгөрөгч намар Улаанбаатар хотноо болсон хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн хуралдаанд ОХУ-ын талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулсанд талархал илэрхийллээ. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яам Монгол Улсын дотоод хэргийн салбарын албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх боломж олгож, өөрийн харьяа сургуулиудад бакалавр, магистр, адъюнктурт суралцуулж байгаа явдалд талархсанаа хэллээ. Сайд С.Бямбацогт ОХУ-д суралцаж төгссөн олон албан хаагч хууль сахиулах салбарт амжилттай ажиллаж буйг онцлон тэмдэглэсний хамт Монгол Улсын Хууль сахиулах их сургууль ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их дээд сургуулиудтай хамтран ажиллах сонирхолтой байгааг тодотгоод энэ хүрээнд зочин багш солилцох, хамтарсан магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх санал тавьсан юм. ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев тус яамны эрхлэх асуудлын хүрээнд ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны алба хамаардаг болсныг дуулгаад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны алба хооронд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлттэй тэмцэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов. Сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хоёр тал онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар ирэх 3 жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна. Энэхүү уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг дагалдан яваа төлөөлөгчид байлцав.
ХЗДХЯ, ОХУ-ын Дотоод хэргийн яамтай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав
2016 оны 12-р сарын 08 өдөр, 19 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
