Ардчиллын өдрийг тохиолдуулан Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөлөө

2016 оны 12-р сарын 11 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ардчиллын өдрийг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, МАН-ын УЗ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Ганбаяр, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Сан хөрөнгийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын УЗ-ын ажлын алба, нийслэл дүүргийн намын хороод болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн ах дүүс оролцлоо.

МАН-аас Монгол улсыг ардчилал, эрх чөлөөний замд тайван замаар шилжүүлж өгсөн түүнийг гавьяаг хүндэтгэн жил бүрийн 12 сарын 10-ны өдөр Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөхөөс гадна төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 10-нд хүндэтгэл үзүүлж дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай.

1989 оны 12 сарын 10-ны  өдөр Монгол оронд ардчиллын анхны цуглаан болж байсан бөгөөд жил бүр ардчиллын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол оронд ардчилал “огтоны хамраас ч цус гаргалгүй” тогтоход тухайн үеийн АИХ-ын дарга буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ж.Батмөнхийн зөв шийдвэр маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх