ХСИС дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

2016 оны 12-р сарын 13 өдөр, 19 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг /2016.12.13/ нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлсэн юм. Тус  цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн  8  дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болж байна. Улмаар ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн бүхий  ажил болсон аж.  Нээлтийн үйл ажиллагааны дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тус цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай танилцсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх