Б.Шижирбат АНУ-д аялах эрхээр шагнууллаа

2016 оны 12-р сарын 15 өдөр, 12 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн хэмжээнд Монгол улсыг сурталчлан таниулж чадсан хамгийн том шоуны нэг бол “Mongolias got talent ” билээ. Гэр бүлийн гишүүдийг нэгэн дор цуглуулж чаддаг уг шоуны  энэ жилийн хүчтэй оролцогчдын нэг бол яах аргагүй Б.Шижирбат юм. Түүний энэ их авьяасыг үнэлж “Гацуурт” компаний ерөнхий захирал Л.Чинбат АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнасан билээ.

Тэрээр Б.Шижирбатынхаа цаашдын уран бүтээлд улам өндөр амжилт хүсэн “уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү” гэв

Дашрамд дуулгахад “Авьяаслаг Монголчууд” шоуны анхны ялагч болох “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан ирэх оны дөрөвдүгээр сард бие даасан тоглолтоо хийхээр болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх