Нийслэл хотын хөгжлийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, аж ахуйн салбараас 27 хүнийг тодрууллаа. Ингэхдээ тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой ажиллаж, онцгой амжилт гаргасан, шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотын иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, хамт олондоо нэр хүндтэй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа. Нийслэлийн 2016 оны Хөдөлмөрийн аваргаар дараах иргэд шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- НЗДТГ-ын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд
- Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр
- Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн ахлах байцаагч Ц.Жаргалмаа
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын ХУД-ийн криминалистикийн шинжилгээний тасгийн мэргэшсэн шинжээч П.Мөнхтогтох
- НОБГ-ын Аврах ангийн Эрэн хайх салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж
- ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, ахлах ахлагч Ж.Энхтүвшин
- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн архитектор П.Энхбаатар
- СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн багш Ө.Сарантуяа
- БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн арга зүйч Х.Саруул
- СХД-ийн Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Оюунбат
- Хүрээ амаржих газрын эх баригч Я.Мядагмаа
- “Энэрэл” эмнэлгийн Сувилахуйн албаны дарга З.Энхтуяа
- БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Батхүрэл
- ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ
- “Автобус нэгдэл” ХХК-ийн хүн тээврийн жолооч М.Пүрэвдорж
- “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын машин механизмын оператор Ц.Ганбаатар
- “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Энхжарантай
- Улаанбаатар хотын “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн гэрлийн мастер Б.Зундуй
- Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч Ц.Цогтбаатар
- “Туяарах” гоо сайхны салоны захирал Б.Сувдмаа
- “Монголын шинэ тосгон” хөдөлгөөний тэргүүн К.Марина
- itoim.mn сайтын Ерөнхий редактор Г.Улсболд
- “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Засварын нэгдсэн албаны насосчин, засварчин П.Очирбат
- “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны засварчин Д.Түмэнжаргал
- “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч М.Дашдаваа
- “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
- “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр
