Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан
өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлөх хэд хэдэн байршлуудтай танилцлаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГазрын дарга Д.Одбаяр, Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны дарга Б.Эрдэнэбат, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс багтсан байна.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Эзэмших газрынхаа хэмжээг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгасан, ТҮЦ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн олон байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд хамгийн олон буюу 82 зөрчилтэй байршил байна. Бид 4 дүгээр сард багтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэж татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авна” гэлээ.
Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж ашиглан, хашаа хатгасан 341 зөрчлийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.
| Д/д
|
Дүүрэг | Эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага | Нийт зөрчилтэй иргэн, ААНБ | |
| НЗД-ын захирамж | ДЗД-ын захирамж | |||
| 1 | Баянзүрх | 27 | 55 | 82 |
| 2 | Хан-Уул | 18 | 13 | 31 |
| 3 | Сонгинохайрхан | 8 | 43 | 51 |
| 4 | Сүхбаатар | 27 | 26 | 53 |
| 5 | Баянгол | 50 | 56 | 106 |
| 6 | Чингэлтэй | 4 | 14 | 18 |
| Нийт | 134 | 207 | 341 | |
Нийтийн эзэмшлийн талбайд шинээр хийгдэх авто зам болон авто зогсоолын байршлууд:
ЧД-ийн 5-р хороо, Лениний музейн баруун талд орон сууцны 2а байрны урд талаар шинээр гудамж, зам гаргах
ЧД-ийн 4-р хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж буй гражийг буулгах ажил
ЧД-ийн 4-р хороо, ТЕГ-ын хойд талд шинээр гудамж, зам гаргаж автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах
СБД-ийн 6-р хороо, МУИС-ийн хичээлийн 6-р байрны зүүн талд байрлах орон сууцны 26-р байрны орчимд шинээр гудамж , зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах
СБД 8-р хороо, хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөжээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

сайн бна, зоригтойгоор хусч хаяхыг нь хаях хэрэгтэй бна, өөр бас та нарын олж хараагүй олон газар бна шүү цаагуур чинь