Маргааш бүх нийтээрээ мод тарих өдөр тохионо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой энэ хүрээнд ярилцлаа.
–Бүх нийтээрээ мод тарих аяныг өрнүүлээд 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяныг өрнүүлснээр өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт гарав. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
– Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлснээс хойш 15 дахь удаагаа мод тарих гэж байна. Энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж эхлэхээс өмнөх болон дараах иргэдийн хандлагад онцгой өөрчлөлт гарсан. Эхний жилүүдэд иргэдэд мод тарихын чухлыг уриалж ухуулга сурталчилгаа хийсэн байдаг. Ойн тухай хуульд иргэн бүр мод тарих тухай заалт байдаг талаар жирийн иргэн бүү хэл, мэргэжлийн хүмүүс ч сайн мэддэггүй байсан. Харин өнөөдөр иргэд маань тарьсан модныхоо төлөө санаа зовдог, мод нь хэрхэн ургаж байгаа тухай мэдээллийг хүсдэг болжээ. Иргэдийн сэтгэхүй, хандлагад ийнхүү өөрчлөлт орсон нь бидний ажлын үр дүнгийн эхлэл төдийгүй бидэнд дараагийн алхмуудыг хийх, тухайлбал холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсч байгааг сануулж байгаа юм. Хэдийгээр мод тарих үндэсний өдөр хэмээн нэрлэдэг ч бид хавар, намартаа бүтэн сарын турш тодорхой ажлуудыг зохион байгуулдаг.
-Тухайлбал?
-Тухайлбал, иргэддээ зориулан стандартын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, мод тарих сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулах, тухайн ажлыг орон нутагт гардан хийх төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Үр дүнд нь зарим аймагт бүх нийтээр мод тарих ажлынхаа хүрээнд бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бүх нийтээр мод тарих ажлыг зөвхөн суурин газарт зохион байгуулдаг гэдэг ойлголт өргөжин орон нутагт ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд чиглүүлж, ялангуяа говийн болон хээрийн бүсийн аймгуудад тодорхой үр дүнд хүрч байгаа.Орон нутагт аймаг, сумын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэйгөө уялдуулан тодорхой байршилд мод тарих ажлыг зохион байгуулж эхэлсэн. Харин нийслэл хотын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа чталбайн болон ажлын ачааллын хувьд хязгаарлагдмал юм. Тиймээс өнөөдрийн нөхцөлд томоохон суурьшлын бүсийн хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хашаанд мод тарих нь экологийн ач холбогдолтой юм.
-Та өмнө нь “Тарьсан модоо ургуулахад анхаарал хандуулах үүднээс шинээр тарьж буй мод бүрийг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэж байсан. Энэ ажил ямар шатанд байгаа вэ?
-Тарьсан модоо ургуулахад олон хүчин зүйлс нөлөөлнө. Нэгдүгээрт, тодорхой төвлөрсөн байршилд зураг төслийн дагуу тарьсан модны экологи, эдийн засгийн ач холбогдол өндөр байхаас гадна иргэд өөрийн тарьсан модоо тогтмол арчлах, хамгаалах, мэдээллийг авах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, тарих модны суулгац нь стандартын шаардлага хангасан байх ёстой. Гуравдугаарт, мод тарих, ургуулах талаар иргэд мэдлэг, мэдээлэлтэй байх. Дөрөвдүгээрт тарьсан моддыг бүртгэлжүүлэх явдал юм. Бид ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн мэдээллийн санд тарьсан мод бүрийн мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн. Энэ мэдээллийн санг бүрэн ашиглаж эхэлснээр шинээр тарьсан моддыг коджуулж, мод тарьсан иргэн өөрийн модны мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болох юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт энэ ажлыг туршиж байгаа.
–Тарьц, суулгац импортлохыг хориглосон заалтыг Ойн тухай хуульд оруулж өгсөний үр дүн хэр гарч байна гэж та үзэж байгаа вэ?
-Бид аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгохыг зорьж байна. Хүчирхэг, хөрөнгөтэй бизнестэй аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байна. Мэдээж, санаснаар тийм хурдан болохгүй ч нэг үеэ бодвол аж ахуйн нэгжийн тарьц, суулгац хөрөнгө оруулалт авчирдаг шатандаа ороод байна. Нөгөө талаас бид эх орны хөрсөнд тарьсан модыг тарьж ургуулан, амьдруулж авч явах ёстой. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор тодорхой тооны тарьц, суулгацыг импортлох хуулийн заалт байгаа ч бизнесийн зорилгоор их хэмжээгээр импортлох явдалд гаалийн болон мэргэжлийн хяналтын газар онцгой анхаарах шаардлагатай байна. Импортын тарьц суулгацнаас ургамал хорио цээрийн дэглэм алдагдаж улмаар суурьшлын бүсийн болон байгалийн ургамалд муугаар нөлөөлнө гэдгийг анхаарч ажиллах цаг болсон. Салбарын сайдын хувьд энэ асуудалд хяналт тавьж ажиллахыг дээрх хоёр байгууллагад даалгасан. Хэрэв үүнтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцон ажиллах болно.
-Ойн сангаа өргөжүүлж, тэлэх үүднээс 2014 онд Засгийн газраас улсын хэмжээнд ойн тооллого явуулсан. Бид хэдий хэмжээний ой модтой, түүнийхээ хэдэн хувийг нь хамгаалалтад авч чадсанбайдаг юм бэ?
-Тайгын бүсийн ойн модыг ширхэглэж тооцвол тэрбум хэдэн зуун сая гэдэг тоо гарч байгаа. Бид заган ойн тооллогыг хийхээр ажиллаж байна. Ойн сан хорогдсон шалтгаан бага ч доройтлын шалтгаан нь өндөр гарсан. Ойн санг доройтуулж байгаа гол хүчин зүйл нь мал бэлчээрлэлтийн асуудал болж хувираад байгаа. Өөрөө өөрийгөө нөхөн сэргээх өндөр чадвартай ойн эргэн тойронд нь малаа бэлчээснээс болж нөхөн сэргэж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтчихоод байна. Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарч, хил дамнаж ч орж ирж байна.Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хуурайшилт ихэсч, цөлжилт нэмэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний эсрэг хийж хэрэгжүүлэх ажил бол мод тарих. Энэ ажлыг хийж чадах юм бол байгалийн сөрөг үзэгдлийн эсрэг зогсож чадна. Бидний гараар хийж чадах, бүтээн байгуулж чадах хамгийн том ажил бол мод тарих. Тарьсан мод болгоноо ургуулж чадах юм бол ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлж үлдээж чадна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
