Улс төрд “хуучин хүү” ч өчигдөрхөн МАН-ын даргаар сонгогдсон М.Энхболдын түүхийг эргүүлцгээе. Түүний төрд хашсан албан тушаалыг тоочвол урт жагсаалт болно. Зүгээр л зураг үзэцгээе.

Хотод төрсөн хөдөөний хүүхэд. Зуны амралтаараа аавын нутаг Төв аймгийн Баян сумыг зорьдог байжээ.

Дээр үеийн дарга нарын хүүхдүүд эсвэл онц сурлагатнууд Орост очиж амардаг байсан. Харин түүний аав энэ үед МУИС-д багшилж байсан учир аль ангилалд нь хамарч амарсныг мэдэх хүн цөөн.


М.Энхболд арван жилийнхээ нэг ангийн охинтой гэр бүл болсон. Ийм л хөгжилтэй оюутнууд байж. Хожмын улс төрч М.Энхболдын толгой дээр юу барисныг анзаарч байна уу? Түүнийг нэг амьтны нэрээр хочилдог юм.

Оюутан цагийн иймэрхүү зураг хүн болгонд дурсамжтай байдаг байх. Харин энэ зурган дээр МУИС-ийн оюутан М.Энхболд найз бүсгүйнхээ урилгаар тухайн үеийн ЗХУ-тай танилцаж явсныг нь гэрчлэх дурсамж болон үлджээ.

М.Энхболдын аав, ээж хоёр. Ээж нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байсан. Харин аавыг нь боловсролын салбарынхан андахгүй. Монгол улсын гавъяат бас ардын багш Миеэгомбо гуай юм.

Шадар сайд М.Энхболдынх хоёр хүүхэдтэй. Эхнэр нь ШУТИС-д багшилдаг бол охин нь манайдаа л нэртэй гоо сайхны газар ажиллуулдаг гэсэн.

Бичиг цаас, тушаал шийдвэр хөглөрсөн хотын даргынхаа ширээний араас Монгол улсын 24 дэхь ерөнхий сайдаар томилогдож байсан юм.

Сүр бараа, амгалан тайван байдлаараа түүний өмнө орох улс төрч бараг үгүй дээ. За байз, түүний өмнө “АПУ”-гийн хэмээх тодотголтой Г.Батхүү дарга л орж мэднэ.

Хуучны МАХН, одоогийн МАН-ын “алдарт” залуучуудын холбоо жил бүрийн 12 сарын 31-ний орой “Алтан сарнай” хэмээх нүсэр наадам зохион байгуулаад олон жил боллоо. Уг наадмын хамгийн анхны “Оны шилдэг улс төрч”-өөр тухайн үеийн хотын дарга М.Энхболд, “Оны шилдэг бизнесмен”-ээр “Алтай трейд”-ийн ерөнхий захирал С.Батболд хоёр шалгарч байжээ. Хожим нь хоёулаа Монгол улсын ерөнхий сайд болох хувьтай байлаа.

М.Энхболд хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг. Харин зарим нь хэдэн зуун саяар бүтээсэн бэ гэж харддаг.

Магадгүй тэр хамгийн их шүүмжлүүлсэн хотын дарга байх. Тэрбээр нам дотроо “хотын” гэх бүлэглэлтэй.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдахыг үзэж, дарга цэрэг болж явсан үе бий л дээ. Гэвч одоо өөр өөрсдийнхөө замаар замнасан. Уг нь М.Энхболдыг “дуулгавартай” гэж Н.Энхбаяр ерөнхий сайд болохыг нь дэмжсэн гэдэг. Дараа нь “үгэнд орохгүй байна” гээд “хусахад” нь бас оролцсон юм. Улс төр өө гэж…

Чой хамба М.Энхболд дарга хоёрыг Төв нутгийн гол төлөөлөгчид гэдэгтэй хэн ч маргахгүй.

М.Энхболд 2009 онд Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Сүмогийн дээд зиндаанд одоо буй олон бөхийг Япон явахад нь тусалж дэмжсэн гэдэг.


М.Энхболд ахиад нэг даваа давж, гурван сонгуульд ялагдсан МАН-ын дарга боллоо. Ахин сонгогдсон түүнийг олон нүд, чих харж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
