Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарч Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгуулах, сэргээн засварлах үйл ажиллагаа ид явагдаж байна.
Энэ сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймгийн нутагт хүчтэй салхи шуурч, бороо, мөндөр орсны улмаас аянга бууж Эрдэнэт дэд станцад гэмтэл гарсан юм. Энэ гамшиг болсон зурвас нь харьцангуй хүн ам бага суурьшдаг орчинд тооцогддог. Нийтдээ 56,4 км-ийн урттай шугамд 13 бетон тулгуур хугарч унажээ. Үүнээс шалтгаалан Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад цахилгааны саатал гарсан юм. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас үүссэн аваарыг яаралтай арга хэмжээ авч гурав хоногийн дотор арилгаж өнөөдөр эрчим хүчний хэвийн үйл ажиллаатай боллоо.
Гамшгийн үеэр Орхон аймгийн хэмжээнд 21 айл үерт нэрвэгдэн орон гэргүй болоод байна. Үерийн үеэр нийтдээ мянга гурван зуугаад толгой бод, бог мал хорогдсоны хоёр зуун тавь гаруй нь Орхон аймгийн 10 өрхийн мал сүрэг юм. Хорогдсон малыг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авсан. Улсын болон аймгийн онцгой комисс, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийнхэн хоёр өдөр ажиллаж шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.
Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагаа болон, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн гамшгаас үүдэн гарсан хор хохирлыг яаралтай арилгах, 110 квт-ын шугамын засварыг яаралтай сэргээн засварлах ажилд техник тоног төхөөрөмж, машин механизмаар тусламж үзүүлжээ. Эрдэнэт үйлдвэр байгалийн эрсдэлтэй үзэгдэл, аваарын гэнэтийн тохиолдолд ямагт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажилладаг.
Эрдэнэт үйлдвэрээс өндөр хүчдэлийг буулгах ажилд 25 тонны кран, комацу универсал трактор, экскаватор, дугуйт ачигч, К-744 авто чирэгч, автосамосвол, өрмийн машин зэрэг шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмж бүхий ажилчдаар ханган хурдан шуурхай ажиллаж аюултай эрсдлийг намжаалаа. Мөн шаардлагатай зарим машин техникүүдийг шатахуунаар ханган ажилласан байна. Том оврын цахилгааны тулгуур шонг тээвэрлэх, гамшгийн голомтод тээврийн хэрэгслийг аюулгүй нэвтрүүлэх үүднээс үерийн усанд эвдэрсэн голын голдрил, суваг шуудууг засварлах, тэгшлэх ажилд 65 м3 хайрга, дайрга, 12 метрийн урттай 800-ийн ган хоолой зэрэг материалаар тусламж үзүүлсэн. Гамшгийн үеэр ажилласан 60 гаруй хүний хоол ундыг Эрдэнэт үйлдвэрийн “Москва Петушки” ресторанд бэлдэн хүргүүлжээ. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олондоо талархаж байгаагаа аймгийн удирдлагууд бахархан ярилаа.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүлж Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нараар ахлуулсан ажлын хэсэг гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдтэй газар дээр нь очиж, бодит байдалтай танилцлаа. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүд орон гэргүй болж, мал сүрэг нь хорогдон, зутруухан байна. Малчин өрхөөс бог голдуу мал багадаа л гэхэд зуугийн тал мал гамшгийн үеэр хорогджээ. Ажлын хэсгийн төлөөлөгчид байгалийн гэнэтийн энэ үзэгдэл ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэдий ч сэтгэл санааг дэмжих нь чухал гэж үзлээ. Айл өрхүүдийн гэрийн хана, унь зэрэг нь хугарч, дахин ашиглагдах боломжгүй болсон. Гэрийн дотор тавилгаас өөр зүйлгүй болж, энд тэндгүй норж, сэмэрсэн зүйлс л үлджээ. Хүнд хэцүү байдалтай тэд танилцан сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Эхний ээлжинд байгалийн гамшгийн хор нөлөөгөөр гэргүй болсон таван айл өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгөв. Хүчтэй салхи шуурга, аадар, эрхий хуруун чинээ их хэмжээний мөндөр орсны улмаас айлуудын хашаа ихээр нурж унасан нь харагдана. Аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэт үйлдвэрийн Гал унтраах аврах 58-р ангийн бие бүрэлдэхүүн айлуудын нурсан хашааг босгож, хадаж өгч байгаад иргэд баярлаж, талархаж байгаагаа хэлж байлаа.
Гамшгаар нийт зуу гаруй иргэний амины өмчид ойролцоогоор 120,7 сая төгрөгийн хохирол учирсан дүн мэдээг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Орон нутгийн дотоод нөөц боломжоо ашиглан гамшгийн хор уршгийг арилгахад дөч гаруй сая төгрөг зарцуулагджээ. Мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдийг малжуулах төсөл хөтөлбөрт хамруулна гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна. Гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах аян үргэлжилсээр байна. Улсын их баяр наадмаар хүн бүрийн магнай тэнийж, баясан цэнгэдэг болохоор эдгээр өрх айлууд ч байгалийн гамшгийг даван туулж, олны дэмээр орон гэртэй болцгоон наадмын өглөө өрхөө татан цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө өө. Хотлоороо амар мэнд байж, мал сүрэг нь өсөн дэвжихийн ерөөл өргөе өө.
А.Бямбамаа

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
