Хэрэв бид өмнөх нийгэмдээ амьдарч байсан бол яг энэ өдөр Октябрийн баярын жагсаалдаа эртлэн явж байгаа даа гэж бодогдоно. Одоогоос 28 жилийн тэртээ монголчууд Октябрийн баярыг сүүлийн удаа тэмдэглэсэн. Одоо ч энэ баяр мартагджээ. Бидний үеийнхэн жил бүр Октябрийн баяраа тэмдэглэж, өвлийн жаврыг үл тоон “ура” хашгиралдан жагсдагсан. Д.Сүхбаатарын талбай Октябрийн удирдагч В.И.Ленин болон Монгол,Зөвлөлтийн нам төрийн удирдагчдын зураг хөрөг, туг дарцаг, уриа лоозонгоор чимэглэгдсэн нь гоё гэж янзтай.
Бас “Зил”,”Газ”,”УАЗ” машиныг эрээн мяраан зураг лоозонгоор чимэглэж жагсагчдын дунд явуулна. Цагаан хоолойгоор “Октябрийн яруу алдарт ой мандтугай”, “Монгол,Зөвлөлтийн мөнхийн найрамдал мандтугай”, “В.И.Лениний заасан замаар урагшаа” гээд л сүр сүр уриа цуурайтуулахад жагсагчид дуу нийлүүлэн “ура” хашгиран,барьж яваа улаан дарцаг,хиймэл цэцгээ өндөрт өргөн орилолдоно. Ялангуяа индрийн өмнүүр орж ирэхдээ жагсаалын манлайд яваа толгойлогчийг даган “ура”-гаа улам чанга хашгирна. Индэр дээр зогсож байгаа дарга нар жагсагчдыг явж дуустал гараар даллана. Харин жагсагчид яг өөр рүү нь даллаж байгаа юм шиг баярлан хөөрнө. Октябрийн баяр гэж нэг ийм тэнгэрлэг баяр байж билээ. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь,нарыг зөвхөн хэвээр үлдээх Октябрь гэх шүлгийн мөрүүдийг хүн бүр цээжээр мэддэг байсан бөгөөд тэр өдөр бүр чангаар уншина. Харин өнөөдөр тэр үед жагсаж явсан хүмүүст Октябрийн социалист их хувьсгалын 100 жилийн ойн мэнд хүргэе. Түүх болон үлдэж дээ,Октябрийн баяр. Он цагийн хуудаснаас арчигдсан энэ өдөр олон хүний сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээгээд одлоо.
Н.Дөл


Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
