Монгол түмэн хаврын тэргүүн сарынхаа шинийн нэгэнд бэлтгэж зав зайгүй байгаа энэ цаг үед АН-ынхан жагсаал зохион байгуулав. Тэдний тооцоолсноор 10 гаруй мянган хүн цуглах ёстой байсан ч лавтай тал нь ирсэн болов уу. Улстөрийн синдромыг хавар эхэлдэг гэж боддог байсан монголчууд өвлийн жавар буцаагүй байхад анхны жагсаалдаа туг лоозонгоо бариад,өр төлөөсөө үүрээд ирсэн нь энэ. Зохион байгуулалтыг анзаарахад МоАХ,АН-ынхан жагсаж цуглаж сурсан байна. Эхлэх цагтаа эхлээд,цээжинд зангирсан үгээ хэлчихээд дуусах цагтаа тараад одов. Хүйтэнд удаан жагсвал дулаан хувцас хунар муутай оролцогчид дэрийчихэж магадгүйг сайн тооцжээ. Шар нохой жилийн улс төрийн синдром нь Ардчилсан нам “ард түмэнтэйгээ хамтдаа” жагсана гэсэн зорилгоо биелүүллээ. Эх орны эрх ашгийн өмнөөс тэд сөрөг хүчний байр сууриа чангахан дуугарч илэрхийлэв.
2018 оныг тус намынхан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаягласан хугацаатай мэдэгдлээр эхлүүлсэн. Тэр шаардлага агаарын бохирдол, татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн асуудлаар гэсэн гурван зүйл заалттай. Энэ мэдэгдлийг хүргүүлснийхээ дараа АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “ Хэрэв УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм. Түүний мэдэгдэл хаврын улс төрийн синдромыг таван есийн хүйтнээр ийнхүү эхлүүлэв бололтой.
АН-ын хувьд улстөрийн сөрөг хүчний үүргээ эх орны эрх ашгийн төлөө ард түмний өмнөөс хүчтэй байр суурь,дуу хоолой гаргаад эхэлбэл ард түмэн тэднийг хурайлан дэмжих байх. Гэхдээ одоо 1990 он биш. Тэр цагийн үеэ элээсэн партизан сэтгэлгээ өнөө цагт олны сэтгэлийг гэгэлзтэл хөдөлгөхгүй,учир нь өнгөрсөн 20 гаруй жилд нийгмийн байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Ард түмэн ч эрхэм дээдсүүдэд “хулхидуулсаар” хал үзэж,хашир суусан. Хот хөдөөгүй бүгдээр гэнэн “томоогүй” зангаа орхиж эрийн цээнд хүрсэн. Түүнээс гадна цөөхөн монголчууд бид баян ядуугийн хоёр туйл дээр амьдарч байгаа. Ийм байдлыг хүн толгойтой бүхэн аль хэдийнэ мэдсэн. Эх орноо хуваагаад хүртчихсэн хүмүүсийн дунд АН-ын томчуул ч олноор бий. Ийм байхад нэг их эх оронч,хувьсгалч дүрээр цээж дэлдэн хашгичаад эхэлбэл хол явахгүй байж мэднэ.
Н.Дөл
























32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Баялгаа монголоо гадныхантай нийлж гэрээ нэрээр гадагш зееж байгаа офшортонгуудадаа хариуцлага тооцож байж ард тумэн АН г дэмжих болно туунээс биш олон хошгируулалт сонслоо харлаа узлээ