ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран Дэлхийн байгалиа хамгаалах өдрийг угтаж, улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 15-ны өдөр эхлүүлэн амжилттай зохион байгуулж байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Учир нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 2 жилд өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ гэмт хэргийн тоог бууруулж, урьдчилан сэргийлэхийн төлөө төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байна.
Энэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 аймгийн БОАЖГ, хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, орон нутгийн иргэддээ мэдээлэл өгөхийг даалгаж, орон нутгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллахыг үүрэг болгосон аж.
ЦЕГ-аас Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах сэргийлэх хэлтсийнхнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, гол ус аа хайрлан хамгаалах, хулгайн мод, хулгайн ан, ховор ургамлыг түүхээс татгалзах, хариуцлагагүй уул уурхай эрхлэхгүй байхыг уриалсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Дашрамд дурдахад цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг байгаль орчныг бохирдуулах, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг 5 төрлөөр шалгаж байгаа аж.
Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй.
Тиймээс иргэн бүрийг байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
